БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

2024 ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

2024 оны 02 дугаар сарын 02

2024 ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 26-29-НЫ ӨДРҮҮДЭД WWW.EHALAMJ.MN ВЭБ САЙТААР БҮРТГЭНЭ.

ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАРЧИЛГААГ 02 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛНА.

www.hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net сайтаас тус тус үзнэ үү

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

o Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2024 оны 02 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд цагийн хязгаарлалтгүй бүртгэнэ.

o Энэ удаагийн бүртгэлийн онцлог нь БНСУ-аас аж үйлдвэр, үйлчилгээ-1 салбарууд дээр нэмэгдэж дараах /БАРИЛГА, ХАА, ГАЗАР ТАРИАЛАН, ҮЙЛЧИЛГЭЭ- 2/ салбаруудад ажилтан сонгон шалгаруулж авах бөгөөд жилийн 2 дугаар хагаст ойн аж ахуй, уул уурхайн салбарт нэмэлт бүртгэл хийгдэнэ.

o Бүртгүүлэх хүсэлтэй иргэн мэдээлэл зөвлөгөө, туслалцаа авах бол өөрийн оршин суугаа Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтэс дээр өөрийн биеэр очиж зөвлөгөө, мэдээллийг авч болно. /Бүртгэлийн хугацаанд/

o Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

o Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй

o Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно. /Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй./

o Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.

o Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.

o Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх/ болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./

o Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2024-02-03 )
 

Ажлын байрны өдөрлөг-2023

БНСУ-аас эх орондоо ирсэн иргэдийн Монгол дахь Солонгос болон Монгол компаниудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Мөн Солонгосын залуучуудын Монгол улс дахь Солонгос, Монгол компаниудад хөдөлмөр эрхлэх боломж сэдвээр танилцуулга хийнэ.

Дэлгэрэнгүй...

Сүүлд шинэчлэгдсэн ( 2023-12-19 )
 

НӨХӨРСӨГ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэдийн нөхөрсөг уулзалт 2023 оны 11 сарын 15-ны өдөр Наадам сентрийн Булл ресторанд болох тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бүртгэлийг 11310949 утсаар хүлээн авна.

 
Бусад мэдээллүүд...
Хуудас 38-с 2

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр865
mod_vvisit_counterӨчигдөр1074
mod_vvisit_counterЭнэ долоо хоног7395
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног7979
mod_vvisit_counterЭнэ сар18962
mod_vvisit_counterӨмнөх сар71061
mod_vvisit_counterНийт4187940

We have: 5 guests, 2 bots online
Таны хаяг: 18.222.118.159
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/5-р сар/18
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН