БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Хангал: Шалгалт

Аж үйлдвэрийн шалгалтын хуваарь хаанаас харах вэ?

2024-05-01

Батцэрэн: Мэдээлэл авах

Сайн байна уу? Бүртгэлд хамрагдахад ямар шаардлага тавьдаг вэ? тодорхой мэдээлэл өгөөч

ХАРИУЛТ: Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

o 18- 39 настай байх (1984 оны 2-р сарын 26-наас 2006 оны 2-р сарын 29-ний өдрийн хооронд төрсөн байх);

o Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

o БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

o БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;

o БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;

o Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

o Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);

o Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй.

o Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;

o Бүртгүүлэгч бүртгэлийн анкет бөглөхдөө оршин суусан хугацааг заавал бөглөх ба тухайн визээр 5-аас дээш ажилласан бол СХТТШ-нд орох боломжгүй.

2024-04-21

Nominerdene Nomioo: hariu

sn bnu mini geree 2023.0327ni odor tsutdlagdsan ymaa eruul mendiin shaltgaanaas bolood ochigdor yag 1 jil bolj bn hzee bairshuulj ogoh ym boloo

ХАРИУЛТ: ХХҮЕГ 77121285 утсаар холбогдож асуух юмуу биеэр очиж тодруулна уу.

2024-03-28

Buyantegshrekh: Бүртгэлийн талаар

Жилд хэдэн удаа бүртгэл явагддаг вэ? Дараагийн бүртгэл хэзээ вэ?

ХАРИУЛТ: Бүртгэл жилд 1 удаа явагддаг. Дараагийн бүртгэлийн тов ирэх жилийн 1,2 сард гарна.

2024-03-28

jargalsaikhan: kod

миний код буруу байна.Одоо яах вэ?

ХАРИУЛТ: Овог нэрээрээ шалгуулаад шалгалтад орно. Программд алдаа гарч коднууд өөрчлөгдсөн байгаа.

2024-03-20

Мягмартүвшин: Шалгалтын хувиар

2 сарын 26нд бүртгүүлсэн хүмүүсийн шалгалтын тов хэзээ гарах вэ?

ХАРИУЛТ: СХТТШ-ын хуваарь 3 сарын 19-нд зарлагдана.

2024-03-16

TUMENSAIKHAN OTGONKHUU: Zovlogoo

Snbnuu Ene onii 1 sard gereegee bugdiin tsutsluulsan ymaa tegeed eniig butsaah bolomjtoi bolvuu? Esvel ehnees ni dahiad ehleh heregtei yu?

ХАРИУЛТ: Ажилчин өөрийн саналаар татгалзсан бол 1 жил байрших эрхийг хязгаарлана. 1 жил өнгөрсний дараа дахин байршуулах хүсэлтээ илгээснээр дахиж байрших боломжтой. 2024.01 сараас 2025.01сар хүртэл хязгаарлагдана гэсэн үг.

2024-03-14

Amarmend: Шалгалтын тов хэзээ гарах вэ?

СХТТШ тов хэзээ зарлагдах вэ?

ХАРИУЛТ: СХТТШ-ын хуваарь 3 сарын 19-нд зарлагдана.

2024-03-13

Гүнсмаа: Хай

Нүүр хүзүүндэ швэстэй бол яху?

ХАРИУЛТ: Хориглосон заалт байхгүй хэдий ч таны ярилцлага бүхий дүрсийг ажил олгогч үзэж сонгоно.

2024-02-29

Гүнсмаа: Haii

Юм амууяа

2024-02-29

Ulambayr.kh: Help

2 udaa gereegeer ywsan hvn ywj boldog yum bolowuu? Tus bvrdee 2jil 4n sar 2jil 6n sar baisan. Niit 4n jil 10n sar bolson.

ХАРИУЛТ: Бүртгүүлж болно. 5-аас дээш жил болсон бол гэрээний виз дахин олгодоггүй.

2024-02-19

Болд: Санал

Солонгост ажиллаад ур чадвартай болсон харалсан хүмүүстээ барилгын салбарт нэг боломж олгомоор л юм Карказны мужаан сайн хийдэг хүмүүс их бий

ХАРИУЛТ: Та энэ талаар Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын алба, эсвэл МУ-ын Гадаад харилцааны яаманд хандаж санал гаргах нь зүйтэй.

2024-02-19

Bayraa: Entry delayd

Entry delayd болоод гэрээ цуцлагдсан ХХҮЕГазар дахиад байрших байхоо гэсэн цаад үйлдвэр нь цуцласан байна шалтгааныг нь хэлсэнгүй ээ хүлээ гэсэн хэр уддаг юм болоо EPS.go.kr дээрхи мэдээлэл нь өөрчлөгддөг юм бол уу яах ёстой вэ? Хэр хугацаанд хүлээдэг юм болоо хариу өгч туслаач

ХАРИУЛТ: БНСУ-ын хүлээн авагч байгууллагаас байршуулах ажлыг хариуцдаг. Хэдий хугацааг эндээс тодорхой хэлэх боломжгүй. Eps.go.kr дээрх мэдээлэлд өөрчлөлт орно. Та дахин нэвтэрч шалгаарай.

2024-02-16

Нэмэхээ: Бүртгэлийн талаар

Сайн байна уу Солонгост хэлний курсээр 1 жил сураад харлаж байсан өршөөлийн хуулиар өөрөө буцаж монголд ирсэн 1жил болоод магистрт суралцахаар явж 2 жил суралцсан сургуулиа төгсөөгүй буцаж ирсэн виз бол хүчинтэй байсан Одоо ирээд 12 жил болжээ гэрээгээр бүртгүүлж болхуу

ХАРИУЛТ: БНСУ-д хууль бусаар оршин суусан бол ХЭЗТ-ны дагуух СХТТШ-нд бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагыг хангахгүй. Өмнө нь хууль бусаар оршин суусан л бол ирээд хэдэн жил болсон хамаагүй, визийн зөвшөөрөл олгогддоггүй.

2024-02-08

Bayraa88: Гарээ цуцлагдсан

Ажил олгогч үйлдвэр гэрээгээ цуцласан байсан. Яг ямар учраас яагаад цуцласан талаар мэдмээр байх юмаа Тэгээд одоо дахиад хэлний шмлгалт өгөх үү?

ХАРИУЛТ: ХХҮЕГ дээр биеэр очиж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан шалтгааныг асууж болно. Ажил олгогчийн шалтгаанаас цуцлагдсан бол ажил хайгчаар шууд байршуулах тул дахин шалгалт өгөх шаардлагагүй.

2024-02-03

Otgon: СХТТШен талаар

сайн байна уу СХТТШ-ын Насны хязгаар нь 39 байсаныг 42 болгож байгаа гэсэн зар яваад байсан хэдийнээс эхлэх юм бол мэдээлэл өгч болох уу

ХАРИУЛТ: Насны хязгаарт өөрчлөлт ороогүй болно.

2023-12-19

Aniya: Pas

Ner bairshsan bol gadaad pas medeelel solih bolomjtoi yu? Ajliin sanal irtel huleeh uu?

ХАРИУЛТ: Нэр байршсан бол дараа ажлын санал ирэх үед паспортны мэдээллээ солиулаарай.

2023-10-19

Aniya: Pass

Hi Hadaad pas shineer avsan yumaa haana ochij burtguuleh ve?

ХАРИУЛТ: Гадаад паспортаа шинэчилсэн бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр очиж бүртгүүлнэ үү.

2023-10-19

Bayarjargal: Asuult

Аж үйлдвэрийн салбарын эхний ээлжийн бүртгэлийн хүмүүсийн явах боломжтой ажлын цонх хэдэн сард нээгдэх вэ? Улиралд 1 удаа нээгддэг юм уу? Сар болгон нээгддэг юм болов уу? Баярлалаа

2023-10-18

Munkhtur: Ajil

Sn bnu anh udaa bvrgvvleh gj bgaa hvn bnaa herhen bvrtgvvleh we

ХАРИУЛТ: ХЭЗТ-СХТТШалгалтын бүртгэл зарлагдсан үед цахимаар бүртгэлээ хийлгэнэ. ЗААВРЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ

2023-09-01

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 1
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН