БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (КОМПЬЮТЕРТ СУУРИЛСАН EPS-TOPIK) ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн алба

Хамтран ажиллах байгууллага: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс,

  1. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэл явагдах хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд (5 өдөр)

Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)

Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-02-27 )
 

13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлаа нэхэмжлээгүй иргэдийн анхааралд

БНСУ-д 2006-2012 онуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13 дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй хүмүүс яаралтай холбоо барина уу. Даатгалын мөнгө авах боломжтой хүмүүсийн нэрсийг доорх хүснэгтэд орууллаа.

Нутаг буцах зардал болон 13 дахь сарын цалингийн даатгалаа нэхэмжлэхэд бүрдүүлэх материал:

1. Гадаад пасспортын хуулбар зурагтай нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-02-16 )
 

2016 оны 1 дэхь ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТЫН ЗАР

Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.

Дэлгэрэнгүй...

 
Бусад мэдээллүүд...
Хуудас 38-с 37

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр784
mod_vvisit_counterӨчигдөр1074
mod_vvisit_counterЭнэ долоо хоног7314
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног7979
mod_vvisit_counterЭнэ сар18881
mod_vvisit_counterӨмнөх сар71061
mod_vvisit_counterНийт4187859

We have: 4 guests online
Таны хаяг: 3.19.143.68
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/5-р сар/18
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН